Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 12-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023 оны 12-р сарын 2 ᠋дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2023-12-21 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2023 оны 12-р сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Алтайн өвөр говиор -16.2-18.9 градус хүйтэн, бусад сумуудад -19.0-25.8 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Тоорой, Алтайд -4, Тонхил, Чандманьд -6, Төгрөгт -7, Цогт, Шаргад -8 градус хүйтэн, бусад сумуудад -9-20 градус хүйтэн байлаа.
Агаарын хамгийн бага температур Дэлгэр, Чандмань, Гуулинд -37, Шарга, Халиун, Тайширт -36, Есөнбулаг, Хөхморьтод -35, Баян-Уул, Эрдэнэ, Даривт -34, Тонхил, Цээл, Цогтод -33, Жаргаланд -32, Бугатад -31 градус хүйтэн, бусад сумуудад -26-28 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор -16-18 градус хүйтэн, бусад нутгаар -20-23 градус хүйтэн байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Алтайд 7, Тооройд 4, Тонхилд 1, Чандманьд 0, бусад нутгаар -1-10 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын хамгийн бага температур Дэлгэрт -40, Чандманьд -38, Жаргаланд -37, Гуулин, Есөнбулаг, Цогтод -36 градус хүйтэн, бусад сумуудад -26-28 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд нийт нутгийг хамарсан ба Бугатад 4.7 мм, Халиунд 4.5 мм, Есөнбулагт 4.0 мм, Тооройд 3.8 мм, Дэлгэрт 3.3 мм, Бигэрт 3.2 мм, Цээлд 2.4 мм, Алтайд 2.2 мм, Цогтод 1.8 мм, Гуулинд 1.5 мм, Жаргаланд 1.4 мм, Баян-Уулд 0.9 мм, Тайширт 0.6 мм, Төгрөг, Чандманьд 0.4 мм, Эрдэнэд 0.3 мм, Тонхил, Хөхморьт, Шаргад 0.0 мм хур тунадас орсон байна.
Салхины хамгийн их хурд Алтайд 22 м/с, Бугатад 21 м/с, Эрдэнэд 17 м/с, Тоорой, Гуулин, Цогтод 16 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-7 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Малын хорогдол: Малын хорогдол энэ сард мал хорогдлын мэдээ ирээгүй байна.
Цасны мэдээ: 2023 оны 12-р сарын 21-ний байдлаар Хөхморьт, Баян-Уул, Жаргаланд 7 см, Халиун, Тайширт 4 см, Тооройд 3 см, Цогтод 2 см, Алтай, Есөнбулагт 1 см, Бугат, Гуулин, Дэлгэр, Төгрөг, Цээл, Шаргад 0 см зузаан цастай, 1-10 баллын бүрхэц тогтсон. Цасны нягт Тайширт 0.30 г/см3, Баян-Уулд 0.26 г/см3, Жаргаланд 0.19 г/см3, Хөхморьтод 0.16 г/см3 тодорхойлсон байна. Говь-Алтай аймгийн нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүл тогтсон байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд Говь-Алтай аймгийн Баян-Уул, Тайшир cумд цасны дундаж зузаан 4-7 см, нягт 0.26-0.30 г/см3 цастайн улмаас цагаан зудын нөхцөл бүрдсэн бол Говь-Алтайн Хөхморьт, Жаргаланд цасны дундаж зузаан 7 см, нягт 0.16-0.19 г/см3 цагаанаар зудархуу байдалтай байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /